Үндэсний шигшээ багийн чансаа 7 байраар урагшилж 185-д эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-31 12:51:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ноос үндэсний шигшээ багуудын чансааг зарласнаар Монгол Улсын шигшээ баг 185 дугаарт бичигдлээ.


Энэ оны 6, 7 дугаар саруудад чансаа шинэчлэгдээгүй тул 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, тус чансааг гаргажээ.


Тухайлбал, 2021 оны 6 дугаар сарын 7-нд “ДАШТ-2022” болон Ази тивийн ”АШТ-2023” урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансааны илүү Киргизийн шигшээ багийг 1:0-ээр хожсон нь гол чансаанд нөлөөлсөн бөгөөд Монгол Үндэсний шигшээ баг өмнөх /2021.08.12/ чансаагаар 192 дугаар байрт жагссан бол өчигдөр гаргасан чансаанд 185 дугаар байрт бичигдлээ.


Дараагийн ОУХБХ-ны шигшээ багуудын чансааг есдүгээр сарын 16-нд гарах юм байна.

Связанные новости