Холимог тулааны улсын анхны аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-19 15:18:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мөсөн өргөө”-нд зохион байгуулсан спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Монголын холимог тулааны холбооны тамирчдын ширүүн тулаанууд болж анхныхаа улсын аваргуудыг тодрууллаа.

 

Монголын холимог тулааны төрлөөр 34 байгууллага, клубийн 100 гаруй тамирчдаас хагас шигшээ тулаанд 10 жингээс 7 тамирчин нь шалгарч нийтдээ 9 медаль хүртсэн амжилтаар "Мазаалай MMA“ шилдэг клубээр шалгарсан юм.

 

Монгол Улсын холимог тулааны шилдгүүдийг жин тус бүрээр танилцуулж байна.

 

Эрэгтэй 56.7кг

 

Алт - Б. Намсрай / Дотоод хэргийн их сургууль /

Мөнгө -  Ө. Төгсбаяр / Мазаалай fighting center /

Хүрэл -  О. Тананэрдэнэ / Ширэн бээлий /

Хүрэл -  Ч. Мөнхсайхан / Бугар боксын клуб /

 

Эрэгтэй 61.2кг

 

Алт - Г. Уламбаяр / Сүхбаатар ЦГ "Хүч спорт хороо"/

Мөнгө - Ц. Идэр / Ихэр бээлий /

Хүрэл - У. Даваасүрэн / Кинг Панда /

Хүрэл - Д. Энх-эрдэнэ / Гаруда ММА /

 

Эрэгтэй 65.8кг

 

Алт - Г. Өлзийбат / Мазаалай fighting center /

Мөнгө - Э. Энхамгалан / Мазаалай fighting center /

Хүрэл - Ц. Эрдэнэбаяр / Дотоодын цэргийн 809-р тусгай салбар/

Хүрэл - О. Мөнхзолбоо / Өмнөговь аймаг Дайчин Таеквондогийн клубын багш/

 

Эрэгтэй 70.3кг

 

Алт - Б. Бат-очир / Дотоодын хэргийн их сургууль /

Мөнгө - Т. Баттөр / Дотоодын цэргийн 809-р тусгай салбар /

Хүрэл - М. Тэмүүлэн / Zorky's mma /

Хүрэл - Ж. Хангай / Дотоодын цэрэг 05-р анги /

 

Эрэгтэй 77.1кг

 

Алт - Т. Намнанбаяр / Шандас MMA /

Мөнгө - П. Содномдорж / Мазаалай fighting center /

Хүрэл - Н. Батцэнгэл / Мазаалай fighting center /

Хүрэл - Н. Энх-оргил / Дотоод хэргийн их сургууль /

 

Эрэгтэй 83.9кг

 

Алт - Б. Агарзандан / Аянга клуб ШШГЕГ /

Мөнгө - Г. Мэндбаяр / Мазаалай fighting center /

Хүрэл - Б. Билгүүн / Дотоодын цэргийн 809-р тусгай салбар /

Хүрэл - О. Ганзориг / Мазаалай fighting center /

 

Эмэгтэй 52.2кг

 

Алт - Б. Энхзул / 999 цог клуб /

Мөнгө - О. Жаргалан / Ширэн бээлий /

Хүрэл - Б. Халиун / Гаруда ММА /

Хүрэл - Ш. Дэлгэрмөрөн / Дотоод хэргийн их сургууль /

 

Эмэгтэй 61.2кг

 

Алт - Б. Энхцэцэг / 999 цог клуб /

Мөнгө - Э. Сарнайцэцэг / Ихэр бээлий/

Хүрэл - Ч. Оюун-Эрдэнэ / Hanboxing club /

 

Эмэгтэй 70.3кг

 

Алт - Ц. Наранжаргал / Хийморь ММА /

Мөнгө - Б. Булган / Дотоод хэргийн их сургууль /

Хүрэл - Л. Ангараг / Аянга клуб /

Хүрэл - Д. Цогзолмаа / 999 цог клуб /

 

Эрэгтэй 93 кг

 

Алт - Б. Тэнгис / Мазаалай fighting center /

Мөнгө - Б. Хүрэлболд / Мазаалай fighting center /

Хүрэл - Б. Ундрал / Аянга клуб /

Хүрэл - Б. Мөнх-Эрдэнэ / Өмнөговь аймаг ЦГ, Ултимакс клуб / тус тус шалгарлаа.

Связанные новости