БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны хязгаарыг бууруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын Засгийн газар коронавирусний
“омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд “COVID-19”-ийн эмүүдийг хэрэглэх насны хязгаарыг
65-аас 60 болгон бууруулна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр
мэдэгджээ.
Ерөнхийлөгч Мүн
Жэ Ин “омикрон” БНСУ-д давамгайлан тархах хувилбар болсон талаар мэдэгдсэнээс
нэг хоногийн дараа болсон “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудлаарх хурлын үеэр Ким Бу Кюм дээрх мэдэгдлийг
хийсэн байна.
БНСУ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн эмийн эхний багцыг өнгөрсөн долоо хоногт
хүлээн авсан бөгөөд эхний ээлжид дархлаа нь суларсан, 65 болон түүнээс дээш
насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.