Германд эрсдэлтэй бүлгийг салхин цэцгийн вакцинд хамруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЕРЛИН. /DW/. Германы Вакцинжуулалтын байнгын хороо сармагчны
цэцэг өвчнөөр халдварласан хүмүүстэй ойрын хавьтал болсон, халдвар авах эрсдэл
өндөр 18-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулах хэрэгтэй гэж пүрэв гарагт мэдэгджээ.
Тодруулбал, “Bavarian
Nordic” компанийн “Imvanex” салхин цэцгийн вакциныг зөвлөсөн бөгөөд вакцины
нөөц хязгаарлагдмал байгаа тул эхний ээлжид халдвар авсан хүнтэй сүүлийн 14
хоногт ойрын хавьтал болсон хүмүүсийг хамруулах хэрэгтэй гэж үзжээ.
Сармагчны цэцэг
нь салхин цэцгийн вирустэй төстэй вирусээр үүсгэгддэг ховор өвчин боловч
өнгөрсөн сараас эхлэн эндемик бус улс орнуудад уг өвчний тохиолдол бүртгэгдэх
болоод байгаа юм.
Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагаас лхагва гарагт мэдээлснээр, сармагчны цэцэг өвчний 1000
гаруй тохиолдол 29 оронд илэрсэн байна.