Баянхонгор аймгийн 13 өрх усанд автжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаянхонгор аймагт үргэлжлэн орсон борооны улмаас энэ сарын 09-нд Баянхонгор сумын зургадугаар багийн 13 өрх усанд автсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын 23, Цагдаагийн газрын 10 албан хаагч, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн 45 хүн ажиллаж усанд австан айлуудыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн үерийн улмаас сэтэрсэн далан, шуудууг сэргээн засварласан байна. Одоогоор үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Ч.Ариунболд