Хийдээс бурхан, судар хулгайлсан этгээдийг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБулган аймгийн Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс 10 сая төгрөгийн үнэ бүхий бурхан, судар хулгайлсан этгээдийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжилж баривчилсан байна.
Булган аймгийн харъяат 22 настай Б нь энэ оны долдугаар сарын 28-нд Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшигдэний таван цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар, Арван хангалын судар хулгайлжээ. Сэжигтэнийг хулгайлсан эд зүйлсээ эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь баривчилсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна.
Ч.Ариунболд
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar