Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны
шинжилгээний газрын мэдээгээр өнөөдр Дорноговь,
Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж,
ихэнх нутгаар халуун байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн 08 цагаас
20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын
хойд хэсэг, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо, дуу
цахилгаантай аадар бороо орно. Салхи:
баруун
аймгуудын хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд
5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүсийн өмнөд
хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар
27-32 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
5-10 метр. 29-31 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.
Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм
дулаан байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ, бороо
орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.