Г.Нандинзаяа IX байр эзэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн XXXI наадмын буудлагын спортын төрөлд өрсөлдөж байгаа ОУХМ Г.Нандинзаяа хоёр дахь төрөлдөө цэцээ сорьж IX байр эзлэн шигшээ буудлагад багтаж чадсангүй.
"Рио-2016" олимпийн 50 метрийн гурван байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 37 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 582 оноогоор IX байрт шалгарснаар VIII байрын буудагчтай үндсэн оноо тэнцсэн ч хяналтын оноогоор шилдэг наймд орох боломжгүй болж тэмцээнээ дуусгалаа.
Олимпийн наадамд анх удаа оролцсон М.Нандинцэцэг хоёр төрөлд хүч үзэж IX, XIV байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.
Д.Өлзий
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar