Монголын шилдэг 2 залуу мастер 20 хүртэлх насны ДЗАШТ-д оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-14 12:06:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Итали улсын Сардиниа арал дээр 2022 оны 10 дугаар сарын 12-23-нд зохион байгуулж буй 20 хүртэлх Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн Их мастер Д.Батсүрэн, Дэлхийн шатрын холбооны мастер /ДШХМ/ Б.Алтантуяа нар оролцож байна.

 

Тус тэмцээний хөвгүүдийн ангиллын жагсаалтыг Дэлхийн шатрын холбооны далбаан дор тоглож буй, ОХУ-ын тамирчин, Их мастер Андрей Есипенко /чансаа 2668/ тэргүүлж байгаа бол охидын ангилалд Болгар улсын тамирчин, Олон улсын мастер Салимова Нюргуль/чансаа 2415/олон улсын чансаагаар нэгдүгээрт жагсаж байна.

 

Тэмцээнд нийт 60 орны 193 тамирчид охид, хөвгүүдийн ангилалд Залуучуудын Дэлхийн аварга цолны төлөө 11 өрөг тоглож өрсөлдөх бөгөөд 13 Их мастер, 37 ОУМ, 5 эмэгтэй Их мастер, 9 эмэгтэй ОУМ, 36 Дэлхийн шатрын холбооны мастер цолтон оролцож байгаа юм.

 

Тэмцээний эрэгтэй ангилалд чансаагаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа GM Д.Батсүрэн өчигдөр эхний тойрогт Унгарын шатарчныг хожиж тэмцээнээ ялалтаар эхлүүлсэн бол эмэгтэй ангилалд чансагаараа 12 дугаар байрт эрэмбэлэгдэж буй WFM Б.Алтантуяа харамсалтай нь эхний өрөгт Эстонийн шатарчинд ялагдал хүлээсэн байна.

 

Тэмцээний тоглолтууд Италийн цагаар 15:30 минутаас Монголын цагаар 21:30 минутаас эхэлж байна.



Связанные новости