Монголын шигшээ Австрали, Тайвань, Бутаны багуудтай B хэсэгт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-04 09:55:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2024 онд Индонез улсад явагдах АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны сугалаа явагдлаа.

 

Монголын шигшээ баг "B" хэсэгт Австрали, Тайвань, Бутан улсуудын шигшээ багтай нэг хэсэгт орлоо. Тус Азийн Цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны хэсгийн тоглолт 2023 оны 4 дүгээр сарын 22-30-нд Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах юм.

 

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ нь сүүлд 2018 онд АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 16 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулсан билээ.





Связанные новости