"Авто худалдааны цогцолбор" энэ сарын 31 хүртэл хямдралтай үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАвто машин худалдааг нэгэн цэгт төвлөрүүлсэн нийслэлийн "Авто худалдааны цогцолбор" өчигдрийн Ням гарагт нээлтээ хийсэн юм. Бямба гарагт гудамжинд үнэгүй тараан өгсөн урилгыг нь аваад Чингисийн талбайгаас бас л үнэгүй автобусанд суун хүрч очлоо. Нийслэлээс нэлээд зайдуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагтт байрлах шинэ цогцолбор хөл хөдөлгөөн ихтэй байв.
Шинэ газар нийтдээ 6375 машины байрлах тохилог зогсоолтой юм. Нийт 310 га газар эзэлсэн талбайд машины зогсоолоос гадна үйлчилгээний иж бүрэн төв ажиллах юм байна. Одоогоор түр барьсан барилга байшинд эхний үйлчилгээгээ эхэлжээ. 12 байршил нэгэнт эзнээ олсон гэнэ. Энд энэ сарын 31 хүртэл автомашиныг 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр авч болох нь ээ. Мөн машины тос ,тосолгоо, сэлбэг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа ч дэлгэгджээ. Арилжааны банкууд хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлж, автомашмины үнэгүй оношлогоо, жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалын хямдрал зарласан тул машинтайгаа очсон хүмүүст дараалалгүй үйлчилгээ таатай санагдахаар. Хуучин 22-ын товчоо, одоогийн "Норд бэнз" худалдааны төвийн баруун талд байрлах "Авто худалдааны цогцолбор"- руу нийтийн тээвэр ч нэг хэсэг үнэгүй үйлчилж, хямдрал энэ сарыг дуустал үргэлжлэх тул иргэдэд таатай боломж нээгдэж буйг дуулгая.
Ж.Батсайхан
Связанные новости


Комментарии