ХЭНТИЙ: Хэнтийн Харилцаа холбооны салбар 100 нас хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-07 17:26:54

Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий уулын аймагт орчин цагийн Мэдээлэл Харилцаа холбооны салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Тэртээ 1923 онд Дэлгэрхаан сумын нутагт ганц эсгий гэр, хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Шуудан, мэдээлэл, харилцаа холбооны салбар нь эдүгээ улс, орны тэргүүлэх чиглэлийн нэг болон хөгжиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд түүхэн хувь нэмрээ оруулсаар 100 жилтэй золгож байна.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав баяр хүргэж үг хэлэхдээ "Харилцаа холбооны салбар нь түүхийн үе шат бүрт ахиц дэвшил гаргаж, дэлхийн улс орнуудтай хөл нийлэн алхах, мэдээлэл авах эрхийг иргэн бүрт нээлттэй хүртээмжтэй болгож чадсанаараа энэхүү өдөр нь зөвхөн салбарын баяр төдийгүй үр шимийг нь хүртэж яваа иргэн бүрийн баяр болж байна. Тухайн цаг үедээ хагас цэргийн зохион байгуулалттай ажиллаж, өдөр шөнө, халуун, хүйтнийг үл ажран харилцаа холбоог зохион байгуулж явсан ахмад холбоочиддоо, энэхүү үүргийг одоо хүртэл үргэлжлүүлэн авч яваа мэдээлэл, харилцаа холбооны салбарынхандаа, тэдний гэр бүлийнхэнд халуун талархал илэрхийлье" гэлээ.

Ойн үеэр харилцаа холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, Мэдээлэл, холбоо, сүлжээний газрын дарга О.Од-Эрдэнийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, МЦХ-ны нягтлан бодогч Ц.Амгаланбаатарыг Хөдөлмөрийн хүндэт хүндэт медалиар шагнав.
Связанные новости