ДУНДГОВЬ: Эрдэнэдалай сумын сургуульд иж бүрэн дижитал танхим байгуулж хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Мобиком корпорацийн
санаачилсан “Smart education 3” төслийн хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай
сумын сургуульд иж бүрэн дижитал танхим тохижуулж хүлээлгэн өглөө.
Тус корпораци нийгмийн
хариуцлагын хүрээнд “Smart education 3” төслийг “Хүүхэд бүрд бүтэн боловсрол”
уриан дор санаачлан эхлүүлж, Боловсролын ерөнхий газар, UNICEF хамтран хэрэгжүүлсэн
ба төслийн гүйцэтгэгчээр Мобинет, контент нийлүүлэгчээр Handpro, Digital
solutions, Blackngreen компани тус тус ажилласан байна.
Тус ангийг дижитал самбар,
chromebook, виртуал орчинд хичээлээ судлах боломж бүхий VR төхөөрөмж, өндөр
хурдны интернэт, тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контентуудаар иж бүрэн
тохижуулжээ.
Танхимыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож, төслийн хамт олонд талархал илэрхийлсэн бөгөөд Эрдэнэдалай сумын сурагчид орчин үеийн дэвшилтэт технологид суурилан суралцаж, сурлагын амжилтаа ахиулах, үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бүрдлээ хэмээн онцолжээ.