ДУНДГОВЬ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 41 хүн шалгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-23 16:49:56
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг Дундговь аймагт гурван ээлжээр зохион байгуулж, 41 шалгуулагч оролцов.


Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрвөн удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.


Энэ хүрээнд Дундговь аймагт дөрвөн удаагийн ерөнхий шалгалтад 178 иргэн оролцсоноос 105 нь тэнцжээ.


Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцогчид  ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээ хийх чадварын гэсэн гурван чиглэлээр мэдлэгээ шалгуулснаас 25 иргэн буюу 61 хувь нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой болжээ. 


Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой ерөнхий шалгалтын үйл ажиллагаа хууль, журмын дагуу болж, шалгалтын үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс дэлгэцээр харах боломжийг бүрдүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 





Связанные новости