Суудлын автомашин шатжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-22 15:08:31

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр иргэн М-ийн “Мазда” загварын автомашин шатжээ. 

Галын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Мөн өчигдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 1 дүгээр гудамжийн 8 тоотод эзэнгүй гэр шатсаныг аймгийн Онцгой байдлын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр; ажиллаж тус тус унтраажээ. 

Н.Туяа     

Связанные новости