ДУНДГОВЬ: Дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-28 14:33:15
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс 11 дүгээр сарын 27-29-нд "Дохионы хэлний анхан шатны сургалт" зохион байгуулж байна.


Сургалтад аймгийн ОБГ, Татварын хэлтэс, БОАЖГ, Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төв, Боржигон мандал болон Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв, Баянжаргалан, Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн алба хаагчид оролцож байгаа аж. 



Сургалтад оролцогчид дохионы хэлний суурь мэдлэг, ойлголт, харилцааны ур чадвар эзэмших ба сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцаж, мэдээлэл өгч, тэдний асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.


Сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн насанд хүрэгчдийн нийгмийн ажилтан В.Отгонжаргал, хүүхдийн нийгмийн ажилтан О.Доржханд, мэргэжилтэн Б.Өлзийжаргал, угтах ажилтан Х.Хулан нар удирдан явуулж байгаа ба цаашид төрийн бүх байгууллагын угтах үйлчилгээний ажилтнуудыг сургаж, дадлагажуулах зорилготой хэмээн тус төвийн захирал Д.Сувдантуяа тодотголоо. 



Связанные новости