Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд долоон хүнийг нэр дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-22 18:03:00

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн зөвлөгөөн өчигдөр болж, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэв.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд Анхан шатны шүүхийн шүүгчид Бадамын Батзориг, Ванчигдоогийн Жавхлан, Цэвэгмэдийн Сумъяа, Шадравын Төгсгэрэл нарыг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид Лувсангийн Баяраа, Гомбожавын Бямбажав, Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарыг нэр дэвшүүлснийг тооллогын төв комиссоос баталсан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 26-нд дахин болж, нэр дэвшигчдээс санал хураалт явуулж олонхын санал авсан тус бүр нэг хүний нэрийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүлэх юм.

Н.Туяа

Связанные новости