БУЛГАН: Мөсний үзэгдэл эрсдэл ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-04 09:26:29

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/.  Булган аймаг дахь нийт судалгаат голуудаас 12 дүгээр сарын 1-ний байдлаар Сэлэнгэ, Орхон, Эгийн голд мөсөн зах үүсэж, өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.


Жижиг гол буюу судалгаатай Хануй, Ачуут, Зүүнтүрүү, Тарвагатай, Эрэнгийн гол болон судалгаагүй жижиг голууд дээр 4-34 см битүү мөсөн бүрхүүл тогтож байгаа боловч гарам гарцаар ус шахагдан гарч маш их хэмжээний халиа тошин үүсэж байгаа аж.


Эгц эрэг үүсэн машин орох боломжгүй байгаа учир зайлшгүй мөсөөр гол гатлах буюу мөсөн замын тээвэр хийхдээ нутгийн иргэд болон суурьшин байгаа хүн ардаас асуун сураглаж маш анхаарал болгоомжтой байхыг Булган аймгийн Цаг уурын газраас анхааруулж байна.

 

Связанные новости