ДОРНОГОВЬ: “Сэтгэлийн илч“ хандивын аян зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс малчин түмэндээ туслах зорилгоор “Сэтгэлийн илч” аяныг орон нутагт зарлажээ.
Аяны хүрээнд малчдад зориулсан эрүүл мэнд, боловсрол, урлаг соёл, сэтгэл зүй, хүүхэд хөгжил, хамгаалал зэрэг өргөн хүрээний үйлчилгээг олон нийт, төр, хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэгээр үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалжээ.
Мөн хүнс, дулаан хувцас, өвс тэжээл, нэмнээ гэх мэт бусад шаардлагатай зүйлсээр дэмжлэг үзүүлэх, хашаа хороо засварлах, цас цэвэрлэх, хүн хүч хэрэгтэй ажилд туслах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд асрах зэрэг малчдад хэрэгтэй зүйлсээр тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Дорноговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, зарим газраа машин тэрэг явах боломжгүй болж, мал эцэж өвөлжилт хүндрээд байгаа юм.