ДУНДГОВЬ: Баярын өдрүүдэд 8 дрон ажиллуулж, цахимаар хяналт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-15 09:55:47
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр Сар шинийн баярын өдрүүдэд хулгайн болон гудамж, талбайд үйлдэх гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.


Энэ өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ИТХ, БОАЖГ, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, ОБГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран 8 дрон ажиллуулж, цахимаар хяналт хийжээ.


Хяналтын явцад архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамж, талбайд биеэ авч явах чадваргүй унасан 3 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 11 зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон байна.


Тус байгууллагаас иргэдийн гэр, орон сууцны аюулгүй байдалд цахимаар хяналт тавин ажилласан нь үр дүнгээ өгч, хулгай, гудамж, талбайд үйлдэх гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй гэж тус байгууллагаас онцоллоо. 







Связанные новости