Шинжааны боомтоор суудлын машинаар хил нэвтрэх боломжийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-03-28 20:51:06

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд айлчилж байна.


Энэ үеэр БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын Өөртөө засах орны намын дарга Ма Шинь Руйтэй уулзаж зарим тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх боломжийн талаар ярилцлаа. Мөн:

  • Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Байтаг, Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох,
  • Баруун бүсийн арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрт Шинжааны хөрөнгө оруулалтыг татах,


  • Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр үндэслэн Ховд хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах,
  • Баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил, гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох,
  • Агаарын Цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх,
  • Нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
Связанные новости