ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Монголд хэрэгжүүлж буй ЖАЙКА-гийн төслийн багийнхантай хуралдаж, 2006 оноос хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн 1000 дахь төслийг хэрэгжүүлэх 18 тэрбум төгрөгийг санхүүжилт олгохоор шийдэв. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм. Зээл олгосноор манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг ХХААХҮЯ мэдээлэв.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня