Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн шинэ барилгыг ирэх онд ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын буцалтгүй тусламжаар барих Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн шинэ барилгын шав тавилаа.
14 сая.долларын буцалтгүй тусламжаар барих тус барилга
ашиглалтад орсноор албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, ажлын бүтээмж
нэмэгдэн, орчин үеийн дэвшилтэт технологи, систем ашиглан, галт тэрэгний
хөдөлгөөний удирдлагаар хангаж, зохицуулах боломж бүрдэх юм.
Мөн нэгдсэн зурмагийн гүйцэтгэл сайжран, төмөр замын
сүлжээний тээх, нэвтрүүлэх чадвар, хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглах
боломжтой болно. Барилгын зураг
төслийг “MSL” ХХК, гүйцэтгэгчээр “Мандалтконстракшн” ХХК шалгарчээ. Нийт таван таван давхар оффис, хяналт,
удирдлагын өрөө байхаар төлөвлөн, 2025
оны 11 дүгээр сард барилгын ажлыг
дуусгахыг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс мэдээлэв.
ЗТХЯ-наас энэ
оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих
бүтээн байгуулалтын жил” болгон, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тээвэр, логистикийн дэд
бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, бүх төрлийн тээврийн ачаа, зорчигч
тээвэрлэлтийг нэмж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэл
баримталж байгаа билээ.