ӨНӨӨДӨР: Эмийн үнийн өсөлтийн талаарх сонсгол эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр
сарын 15 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр
сарын 15-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-14.00 цагт: Төрийн ордонд: “Аялал жуулчлалын чуулган-2024”-Аялал жуулчлалын 7 хоног эхэлж байна. Чуулганд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, 5 орны салбарын төлөөлөгчид оролцоно. Утас: 8803-8882.
09.00-10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг болон ажлын хэсэг хуралдана.
10.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг
шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ.
10.00-16.00 цагт: “Туушин” зочид буудалд: Тавантолгойн ордын нүүрсний
тээвэрчдийн холбоо, ТББ-ын төлөөлөл хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:
8011-7585. 9913-4594.8804-5512.
“ЗМ”-ний
мэдээллийн төвд:
11.00
цагт: “Тэнгэр”
болон “Ард санхүүгийн нэгдэл”
ХК-тэй холбоотой мэдээлэл
танилцуулна.
11.30 цагт: “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийнэ.
-Улсын Дээд шүүхэд: Монгол
Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан “Mock
trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний аваргын шалгаруулж байна. Энд өмгөөлөл,
хуулийн фирмүүд оюутнууд оролцож байна. Утас: 8828-8818.
-“Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.