“Оюутан цагдаа” хөтөлбөрт бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-22 08:32:11

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газар хамтран өдгөө арав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.


Энэхүү хөтөлбөр нь нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилготой.


“Оюутан цагдаа” хөтөлбөр зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад хэлний мэдлэгтэй /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ оюутан залуус хөтөлбөрт хамрагдах боломжтой. 


Хөтөлбөрийн давуу тал:

Цагийн уян хатан нөхцөл

Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх

Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх

Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах

Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талтай.


Связанные новости