Б.Долгорсүрэн: Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуучин журмаар хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-07 13:59:15

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг зохицуулж буй зарим журмуудыг шинэчлэн мөрдүүлж эхэллээ. Энэ талаар тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт Б.Долгорсүрэнгээс тодруулсан юм.

-Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарлах, хяналт тавих журамд өөрчлөлт орлоо. Энэ өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу?

-Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д  өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Ил тод байдлын журам 2016 оноос, хурлын зар хүргэх, хяналт тавих журмыг энэ сарын 1-нээс мөрдөж эхлээд байна. Хувьцаат компаниуд шинэ журмаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа явуулах ёстой. Хуучин журмаар хийвэл хүчингүйд тооцно.

-Дээрх журмуудыг шинэчлэх шалтгаан юу байв?

-Компанийн тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд, Зөрчлийн тухай хуультай уялдуулан дээрх журмуудыг шинэчилж мөрдөх шаардлага гарсан. Товчхондоо, хуульд нийцүүлсэн.

урмыг өөрчилсөнөөр үнэт цаас гаргагч болон хувьцаа эзэмшигчдэд ямар ач холбогдолтой вэ?

-Шинэ журмаар зарим нэг хатуу заалтуудыг шинэчилсэн. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хурал зарлагч тогтоохдоо нийтэд мэдээлснээс хойш 10 дахь өдөр байсныг, 15-20 өдөр болголоо. Компанийн тухай хуулийн 64.7, 68.5-д нийцүүлж ТУЗ бүртгэх өдрөөс хойш хувьцаа худалдан авсан бол эзэмшигчийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээдийн бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн хуралд оролцуулна. Мөн компани хуралдсан өдрөөс хойш ирц, ирцийн баталгаажилт, саналын хуудасны хуулбарууд, тооллогын комиссын дарга, гишүүдийг томилсон шийдвэр, хурлын тэмдэглэлийг Хороо болон Хөрөнгийн биржид 2 хоногийн өмнө ирүүлсний дараа хурлыг мэдээлнэ.

Б.Заяа 

Связанные новости