Улсын заан С.Сүхбат: Зорилгодоо хүрээгүй ч заан цолд хүрсэндээ баяртай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-17 12:03:52

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд долоо давсанд тооцож, улсын заан цолыг өнөөдөр нөхөж олгосон С.Сүхбат ийн ярилаа.


Тэрбээр, “Төр засгийн шийдвэрээр улсын заан цолыг олгосонд баяртай байна. Цаашид цолондоо эзэн болж барилдахын төлөө хичээх болно. Өнгөрсөн жилийн наадамд бусад бөхийн адил түрүүлэх л зорилготой байсан. Гэвч зорилгодоо хүрч чадаагүй. Би допинг эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Бусдынхаа хөдөлмөрийг шударга бусаар дээрэмдэж байна гэсэн үг шүү дээ. Өнөөдрөөс наадмынхаа бэлтгэлд албан ёсоор гарч байна" хэмээв. 

Связанные новости