БУЛГАН: Малчид 45.3 мянган тн байгалийн хадлан бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган. 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Булган аймгийн малчид ирэх өвөл хаврыг өнөтэй давах бэлтгэл ажилдаа орсон бөгөөд малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэлийн явц 40 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд 111.2 мянган тн байгалийн хадлан, 1.6 мянган тн ногоон тэжээл, 4.3 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 12.6 мянган тн давс хужир, шүү бэлтгэхээс 45.3 мянган тн өвс, 0,8 мянган тн ногоон тэжээл, 0,1 мянган тн гар тэжээл, 0,3 мянган тн хужир, шүү бэлтгэсэн байна.