Сонгуулийн өдөр согтуурахыг хорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-17 09:33:05

Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр 10 дугаар сарын 19-20-ны  согтууруулах ундаа хэрэглэхийг хорив. 

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-т анхаарууллаа. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг ч түр зогсоолоо. Мөн  өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд амарна.

Ж.Батсайхан

Связанные новости