“Joker”-ийн шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-07 11:40:16

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны аравдугаар сарын 7 /AFP/. Америкийн “Уорнер Брос” студийн бүтээл “Joker: Folie a Deux уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн кинотеатруудаас 40 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.


Гэхдээ үүнийг 2019 онд дэлгэцнээ гарсан “Joker киноны нээлтийн орлоготой /96.2 ам.доллар/ харьцуулахад нэлээд буурсан байна. Уг кино нь Америкийн жүжигчин Хоакин Феникст “Оскар”-ын наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг авчирч, дэлхий даяар нэг тэрбум гаруй ам.долларын орлого олсон юм.


Кино урлагийн салбарын шинжээч Дэвид А.Гросс супер баатрын цувралын дараагийн ангийн хувьд сулхан нээлт боллоо гэж тодорхойлжээ. “Folie a Deux ангид Х.Феникс дахин хорон санаатны дүрийг бүтээсэн бол Харли Квинний дүрд Америкийн дуучин Леди Гага тоглосон юм.


Харин өнгөрсөн долоо хоногт кассын орлогоороо тэргүүлсэн “ДримУоркс Анимейшн” студийн шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл “The Wild Robot18.7 сая ам.долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Эдгээрийн араас Beetlejuice Beetlejuice” /10.3 сая/, “Transformers One/5.4 сая/, “Speak No Evil”  /2.8 сая/ кинонууд эхний тавд оржээ.

 


Связанные новости