Тайландад зорчих иргэдэд хандан 1 жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн турш баяр ёслол, зугаа цэнгэл болохгүйг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТайланд Улсад ажиллаж, амьдарч, зорчиж байгаа монгол иргэдэд хандаж Бангкок дахь Элчин сайдын яамнаас зөвлөмж гаргав.
Энэ сарын 13-нд Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар нэг жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн хугацаанд аливаа баяр ёслол, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж, хар бараан өнгийн хувцас өмсөхийг ард иргэддээ хандан уриалаад буй.
Энэ хугацаанд тус улсад зохион байгуулахаар төлөвлөсөн ихэнх арга хэмжээ цуцлагдах эсвэл хойшлогдох, үйлчилгээний газруудад согтууруулах ундаа зарахгүй байх гэнэ.
Иймд Тайландын ёс заншил, уламжлалыг хүндэтгэж, зарим үйлчилгээний газарт тулгарч болох удаашрал, хүндрэл бэрхшээлд хүлээцтэй хандахыг ЭСЯ-наас анхааруулав.
Б.Туул