АТГ-аас хуульч, судлаачдын дунд илтгэлийн уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-17 17:53:43

АТГ-аас “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдааныг хуульч, судлаач болон иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлалаа.

Уг уралдааныг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга зам, саналыг нэвтрүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор зохион байгуулж буй.

Уралдаан хоёр үе шаттай. Эхний шатанд 10 илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатанд оролцуулах эрх олгоно. Хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг 4 илтгэлийг шалгаруулах юм. Эцсийн шатанд оролцох эрх авсан 10 илтгэгчдээс шилдгийг шалгаруулах уралдаан энэ сарын 28-нд АТГ-ын байранд болох аж.

Үүгээр эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагнал гардуулах ба тусгай байранд нэг илтгэгчийг шалгаруулах гэнэ.

Илтгэлийн уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл арга зүйгээр хангах дэмжлэг үзүүлэх бөгөөд холбогдох мэдээллийг 70112467 дугаар утсаар авах боломжтой юм.

Б.Туул

Связанные новости