БУЛГАН: Хос бичигтэн болох нөлөөллийн ажлуудыг явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”, 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхтэй холбогдуулан “Бид монгол бичигтэн” уралдааныг байгууллагуудын дунд зохион байгууллаа.
Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Булган сумын Соёлын ордны Номын сангаас зохион байгуулж буй тус тэмцээнд Булган сумын ЕБС-ийн I, II сургууль болон 2,3,4-р цэцэрлэгийн багууд оролцлоо.
Уралдааныг Монгол Улсын зөвлөх багш С.Тунгалаг, Л.Наранцэцэг, МУСТА Б.Хишигбат нар шүүн
явууллаа.
Тэргүүн байрт II сургуулийн “Мөнх бичиг” баг, дэд байрт 1-р сургуулийн “Титэм” баг, гутгаар байрт 4-р цэцэрлэгийн “Шигтгээ” баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Булган аймаг 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэлээ хангаж, төрийн байгууллагууд үндэсний бичгээр албан бланкаа захиалж, иргэддээ монгол бичиг сонирхон суралцах "Өв түүх үндэсний соёл" өдөрлөг, Үндэсний бичгээр угийн бичгээ хөтлөх дэвжээ тэмцээн, Бичиг соёлын өдөрлөг зэрэг нөлөөллийн ажлуудыг явуулж байна.