БУЛГАН: Гүйлтийн цанын тэмцээнд Булган аймгийн тамирчид тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны нэгдүгээр сарын 20. /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0286 дугаар ангиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Анхдагчдын цом-2025" гүйлтийн цанын нээлттэй тэмцээн Булган аймгийн Тэшиг сумын Харгал нууран дээр нэгдүгээр сарын 17-18-ны өдөр боллоо.
Өсвөр үеийн гурван насны ангилалд 48, насанд хүрэгчдийн төрөлд 22 нийт 70 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээр сорин өрсөлдсөн байна.
Өсвөрийн баг тамирчид: 1-р байр Булган аймаг, 2-р байр Хэнтий аймаг, 3-р байр Орхон аймаг
Насанд хүрэгчид: 1-р байр Хилийн цэргийн 0277 дугаар ангийн баг тамирчид, 2-р байр Хилийн цэргийн 0286 дугаар ангийн баг тамирчид, 3-р байр Хилчин спорт хорооны баг тамирчид.
Багийн дүнгээр: Тэргүүн байр Булган аймгийн баг тамирчид, дэд байр Хэнтий аймгийн баг тамирчид эзэллээ.
Булган аймгийн баг тамирчид 15 алт, 12 мөнгө, 9 хүрэл нийт 36 медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлж, цом, өргөмжлөл, алтан медаль хүртсэн байна.
Өсвөр үе: А.Сугар-3 алт, Б.Сайнбаяр 1
хүрэл, Э.Буяндэлгэр 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Г.Энэрэл 2 алт, 1
хүрэл, О.Отгонзул 2 мөнгө, С.Болдбаяр 1 алт, 1 хүрэл, О.Одгэрэл 3
алт, М.Эрхсаран 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Т.Баясгалан 2 мөнгө, 1
хүрэл, Б.Амарбаясгалан 3 мөнгө, А.Батсүх 3 алт, С.Сүхбат 1
алт, Г.Цэрэнтогтох 2 мөнгө, 1 хүрэл, А.Сандаг-очир 1 мөнгө,
Насанд хүрэгчид: Ю.Соёлмаа 1 хүрэл, Б.Болормаа 1 алт, Г.Өсөхбаяр 2 алтС.Баасанжав 1 алт тус тус хүртлээ.
Булган аймгийн БТСГ,
МЦХ, Тэшиг сумын ЗДТГ, ЕБС, ХЦ-ийн 0286-р анги хамтран зохион байгуулсан байна.
на.