ДОРНОГОВЬ: Энэ өвлийн хамгийн хүйтэн шөнө Эрдэнэ суманд тохиожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд энэ сарын 25-26-нд Дорноговь аймгийн нутгаар орсон цасны жавраар өвлийн оргил хүйтэн ажиглагдаж, Эрдэнэ суманд -30.6 градус хүйтэн хоножээ.
Цас орохоос өмнөх
өдрүүдэд аймгийн нийт нутгаар шөнөдөө дунджаар -10-15 градус хүйтэн байсан аж. Сумын төвүүдэд цасны зузааныг хэмжихэд Мандах, Эрдэнэ, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах суманд нэг см, Сайншанд, Замын-Үүд, Дэлгэрэх, Хатанбулаг суманд хоёр см, Айраг суманд гурван см, Хөвсгөл суманд зургаан см, Иххэт суманд найман см зузаан цастай байна. Аймгийн нийт нутгаар цас орсон ч өвөлжилт
хүндрээгүй хэвийн байна гэж аймгийн ХХААГ-аас
мэдээлэв.