Харзат багийн сонгогчдын ирц 52.2 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-24 21:36:03

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт сонгуулийн нэмэлт санал хураалтыг өчигдөр зохион байгууллаа.

Эхний санал хураалт тус багт 49.94 хувьтай байсан бол нэмэлт санал хураалтаар 52.2 хувьд хүрчээ. Харзат багийн 379-р хэсэгт хэсэгт 3 мандатын төлөө МАН-аас 3, АН-аас 3, бие даан нэг нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг дэмжсэн байна.

Ийнхүү энэ удаагийн сонгуульд Есөнбулаг сумын ИТХ-ын 31 мандатын 30-ыг нь МАН-аас нэр дэвшигчид авсан бол АН-аас нэр дэвшигч нэг мандатад шалгарчээ.

                                                                                          Ш.Цоодол

Связанные новости