“БАФТА” кино наадмын шилдгүүд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН, 2025 оны хоёрдугаар сарын 17 /CNN/. Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “БАФТА” кино наадмын шагнал гардуулах ёслол Лондон хотын “Royal Festival Hall” танхимд ням гаргийн орой болж, жүжигчин Дэвид Теннант хөтлөн явууллаа.
“Conclave” уран сайхны кино хамгийн олон буюу 12 номинацид нэр дэвшсэнээс “Шилдэг кино”, “Британийн шилдэг кино” зэрэг дөрвөн
төрөлд шалгарчээ. Ингэснээр 2019 онд
дэлгэцнээ гарсан “1917” киноноос хойш наадмын нэр хүндтэй хоёр шагналыг хоёуланг нь хүртсэн
анхны кино боллоо.
“The
Brutalist” кино мөн дөрвөн шагнал
хүртсэнээс дурдвал, Брэди Корбет “Шилдэг найруулагч, Эдриен Броуди “Гол дүрийн шилдэг эрэгтэй
жүжигчин”-ээр шалгарсан
байна. “Emilia Peréz” киноны
хувьд “Англиас өөр хэлээрх шилдэг кино” төрөлд шалгарснаас гадна Зои Салдана туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ.
Харин “Туслах
дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг Киран Калкин “A Real Pain” кинонд бүтээсэн
дүрээрээ хүртэж, Майки Мэдисон “Anora” киноны гол дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчнээр
шалгарсан байна.
Шилдэг кино
“Conclave”
Британийн шилдэг кино
“Conclave”
Хүүхэд, гэр
бүлийн шилдэг кино
“Wallace and Gromit: Vengeance Most Fowl”
Шилдэг анимейшн
“Wallace and Gromit: Vengeance Most Fowl”
Шилдэг найруулагч
Брэди Корбет, “The Brutalist”
Гол дүрийн шилдэг
эрэгтэй жүжигчин
Эдриен Броуди, “The Brutalist”
Гол дүрийн шилдэг
эмэгтэй жүжигчин
Майки Мэдисон, “Anora”
Туслах дүрийн
шилдэг эрэгтэй жүжигчин
Киран Калкин, “A Real Pain”
Туслах дүрийн
шилдэг эмэгтэй жүжигчин
Зои Салдана, “Emilia Peréz”