“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-03-03 14:04:56

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны гуравдугаар сарын 3 /ABC/. Америкийн кино урлагийн академийн Оскар”-ын наадмын 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол  Лос-Анжелес хотын “Долби” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Конан О’Брайен хөтлөв.


Оскар-2025” наадмын "Шилдэг кино" шагналыг Америкийн найруулагч Шон Бейкерийн "Anora" (2024) кино хүртлээ. Нийт 6 шагналд нэр дэвшээд байсан тус кино мөн "Шилдэг найруулагч", "Шилдэг эвлүүлэг", “Шилдэг эх зохиол”, "Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд шалгарсан юм. Харин хамгийн олон (13) төрөлд нэр дэвшээд байсан найруулагч Жак Аудиардын “Emilia Pеrez” кино хоёр шагнал хүртлээ.


Шилдэг кино: "Anora" 



Шилдэг найруулагч: Шон Бейкер (Анора)



Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Майки Мэдисон (Анора)

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Адриен Брод (The Brutalist)

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчинКиран Калкин (A Real Pain)



Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчинЗои Салдана (Emilia Perez)



Шилдэг анимейшн: Flow



Шилдэг зураглаач:  The Brutalist


Шилдэг баримтат кино: No Other Land


Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Only Girl in the Orchestra


Шилдэг нүүр будалт, үс засалт: The Substance



Шилдэг визуал эффект: Dune: Part Two


Шилдэг гадаад кино: I'm Still Here (Бразил)



Связанные новости