“Формула-1”-ийн уралдааныг Бангкокт зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-03-20 17:17:48

БАНГКОК, 2025 оны гуравдугаар сарын 20 /BBC/. Формула-1”-ийн  гран-при уралдааныг Бангкок хотод зохион байгуулах төлөвлөгөөг тус группийн гүйцэтгэх захирал Стефано Доменикали Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинаватратай хэлэлцжээ.


П.Чинаватра хэлэхдээ, авто уралдааныг 2028 оноос эхлэн нийслэлд зохион байгуулах боломжийн талаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахыг Засгийн газар үүрэг болгоно гэлээ.


Дэлхийн мотоспортын удирдах байгууллага болох FIA-аас итгэмжлэгдсэн зам Тайландын зүүн хойд нутгийн Бурирам хотод байдаг. С.Доменикали төлөвлөгөөг “гайхалтай” хэмээн мэдэгдсэн байна.


“Дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулж, ажлын байр, шинэ орлогыг бий болгон, шинэ технологи, инновацыг импортлох тул энэхүү уралдааныг зохион байгуулснаар Тайландын ард түмэн ашиг тус хүртэнэ гэдэгт итгэлтэй байнагэж П.Чинаватра хэлжээ.


“Формула-1”-ийн 24 уралдаан бүхий хуваарьт Ази, Номхон далайн бүсийн дөрвөн уралдаан багтдаг.

Связанные новости