Германы шигшээ баг Үндэстнүүдийн лигийн шөвгийн наймын эхний тоглолтдоо хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-03-21 11:42:34

РОМ, 2025 оны гуравдугаар сарын 21 /TASS/. Германы хөл бөмбөгийн шигшээ баг Үндэстнүүдийн лигийн шөвгийн наймын эхний тоглолтод Италийн багийг 2:1-ээр хожлоо. Тоглолт Милан хотод болжээ. 


Зочин багийн довтлогч Тим Кляйндинст (49 дэх минут),  хагас хамгаалагч Леон Горецка (76) нар гоолдсон бол Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Сандро Тонали (9) бөмбөг оруулсан байна. 


Хариу тоглолт гуравдугаар сарын 23-нд Дортмунд хотод болно. Хоёр тоглолтын нийлбэрээр илүүрхсэн баг Дани, Португалын шигшээ багуудын хожсонтой нь зургаадугаар сарын 4-нд болох хагас шигшээд тоглоно. Эхний тоглолтод даничууд талбайдаа 1:0-ээр хожсон байна.


Хорватын шигшээ баг францчуудыг талбайдаа хожсон (2:0) байна. Хорватчууд Нидерланд, Испанийн багуудын хожсонтой нь хагас шигшээд зургаадугаар сарын 5-нд тоглоно. Роттердамд болсон эхний тоглолт 2:2-оор дууссан байна. Шигшээ болон гуравдугаар байрын төлөөх тоглолтууд зургадугаар сарын 8-нд болно.

Үндэстнүүдийн лигийн тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх тэмцээнд Испанийн шигшээ баг түрүүлжээ. Мөн Португал (2019), Францын (2021) багууд аваргалж байв.


Связанные новости