Ираны шигшээ баг ДАШТ-ий эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-26 11:09:54

ТЕГЕРАН, 2025 оны гуравдугаар сарын 26. /ТАСС/. Амир Галенойгийн дасгалжуулсан Ираны шигшээ баг өөрийн талбайд Узбекистаны багтай тэнцсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа.


ДАШТ-нд оролцогчдыг сонгон шалгаруулах тэмцээний 8 дугаар тойргийн тоглолтод хоёр баг 2:2 харьцаагаар тэнцэж, Ираны багийн хоёр гоолыг Мехди Тареми (52,83 дахь минут/ оруулжээ. Узбекистаны багаас Хожимат Эркинов (16), Москвагийн ЦСКА-д тоглодог Аббосбек Файзуллаев (53) нар гоолдсон байна.


Ираны баг 20 оноотой болсноор А хэсгээс нэгээр эсвэл хоёроор гарах нь тодорхой болж, сонгон шалгаруулах тэмцээн дуусахаас хоёр тойргийн өмнө ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Ингэснээр иранчууд дөрвөн ДАШТ-д дараалан оролцохоор болж байна. Мөн түүхэндээ 7 дахь удаагаа оролцох юм.


Харин 17 оноотой болсон Узбекистаны баг дараагийн тойрогт АНЭУ-ын багтай, иранчууд Катарын багтай талбайд нь тоглоно. Тоглолтууд зургаадугаар сарын 5-нд болно. АНЭУ-ын баг 7 тоглолтын дараах байдлаар 10 оноотой болж, хэсэгтээ гуравдугаарт бичигдэж байна.


Энэ хэсгээс гурав ба дөрвөөр шалгарсан багууд ДАШТ-ний эрх авахын тулд бусад тивийн багуудтай нэмэлт тоглолт хийнэ. 

Связанные новости