Торгуулийн цохилтоор хийсэн Райсын дубль багтаа хожил авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-04-09 11:26:54

ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтод Английн “Арсенал” баг Испанийн “Реал Мадрид”- ыг буулган авлаа. 


Лондон хотноо болсон тоглолт 3:0-ээр дууссан байна. “Арсенал”-ын гоолуудыг Деклан Райс (58, 70 дахь минут), Микель Мерино (75) нар хийжээ. Д.Райс хоёр гоолыг торгуулийн цохилтоор оруулсан байна. Тоглолтын 2-р үеийн нэмэлт цагт “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Эдуардо Камавинга хоёр дахь удаагаа шар хуудас авснаар талбайгаас хөөгджээ.


"Арсенал", "Реал" багууд Аваргуудын лигийн тоглолтод хоёр дахь удаагаа учраа таарчээ. 2006 оны багууд 1/8 шигшээд таарч тоглож байсан юм. 


Шөвгийн наймын өөр нэг тоглолтод Италийн “Интер” баг Германы “Бавария” багийг талбайд нь 2:1-ээр хожлоо.


Хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 16-нд Мадрид, Миланд болно.

Связанные новости