Д.Өнөрзул өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-10-31 12:55:07

Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8 найман насны ангилалд Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер Даваахүүгийн Өнөрзул 11 тавилаас есөн оноо авч 2 дугаар байр эзэлж мөнгөн медалийн эзэн болов.

Монгол Улсаас 18 өсвөрийн шатарчин амжилттай оролцлоо. Энэхүү тэмцээн нь Гүрж улсын Батуми хотноо 10 дугаар сарын 18-30-нд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

Д.Өлзий

Связанные новости