Эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ-д АНУ-ын шигшээ баг түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-04-21 15:44:12

ПРАГА, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /TASS/. Чех улсад болсон эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ-д АНУ-ын шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлж, алтан медалийн эзэд боллоо.


Тэмцээний шувтаргын тоглолтод америк бүсгүйчүүд Канадын багийг нэмэлт цагт 4:3-аар хожжээ. Хожлын шийдвэрлэх гоолыг Тесса Жанеке 78 дахь минутад оруулсан байна. 


ДАШТ-ий хүрэл медалийг Финландын шигшээ баг хүртлээ. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод финланд бүсгүйчүүд Чехийн шигшээ багийг нэмэлт цагт 4:3 харьцаагаар хожжээ.


АНУ-ын баг эмэгтэйчүүдийн ДАШТ-д 11 дэх удаагаа түрүүллээ. Энэ үзүүлэлтээр америк эмэгтэйчүүд Канадын эмэгтэйчүүдийн (13) дараа хоёрдугаарт бичигдэж байна.



Связанные новости