Авто замын эвдэрсэн хайс, тоноглолыг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын гол, туслах гудамж замд энэ онд 2550 тэмдэг, 2620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3000 урт метр хайс, тоноглол барина.
Өнгөрсөн онд авто замын 903 тэмдэг
шинээр, 2176 тэмдэг арчлалт, 380
ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг
засжээ.
Улаанбаатар хотод
авто замын нийт 12 мянган тэмдэг
бий. Тэдгээрийг арчлах, шинээр суурилуулахад
нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр жилд 1-2 тэрбум төгрөг төсөвлөн засвар шинэчлэл хийдэг байна. Хотын
төвийн зургаан дүүргийн гол,
туслах гудамж замын 125 мянган метр.куб хэвтээ тэмдэглэгээг энэ онд сэргээн будах юм. Засвар, арчлалтыг нийслэлийн Засаг даргын
захирамжаар “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж байсан бол 2024 оноос тендер
шалгаруулан гүйцэтгүүлж байгаа аж.