Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-04-23 09:08:31

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /РИА Новости/.  “Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Лионел Месси түүхэн дэх хамгийн өндөр цалин орлоготой тамирчдын жагсаалтын 5 дугаарт бичигдсэн байна. Энэ тухай Sportico цахим хуудсанд мэдээлжээ.


Тамирчны замналдаа түүний олсон орлого 1,85 тэрбум ам.долларт /ннфляцийг тооцсон/ хүрснээр жагсаалтын 6-гаас 5 дугаар байр руу ахисан байна.  


Харин бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тамирчдын эхний гурвалын нэрс өнгөрсөн оныхоос өөрчлөгдсөнгүй. Жагсаалтын тэргүүнд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа түрүүлсэн домогт Майкл Жордан 4,15 тэрбум ам.долларын орлоготойгоор /инфляцыг тооцсон/ бичигдсэн бол Америкийн гольфын тамирчин Тайгер Вүүдс /$2,79 тэрбум/, Саудын Арабын “Аль-Наср” багт тоглож буй Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду /$2.23 тэрбум/ нар удаалжээ.  


NBA-гийн 4 удаагийн аварга Леброн Жеймс 1,88 тэрбум ам. долларын орлоготойгоор 5-аас 4 дүгээр байр руу дэвшсэн байна. Жагсаалтын эхний 10-т  Арнольд Палмер /$1,82 тэрбум/,  Жек Никлаус /$1,75 тэрбум; хоёулаа гольфчин/, Дэвид Бекхэм ($1,61 тэрбум; хөлбөмбөгчин), Рожер Федерер /$1,59 тэрбум; теннисчин/, Флойд Мейвезер /$1,52 тэрбум; боксчин/ нар багтсан байна.


Жагсаалтыг гаргахдаа тамирчны замналынхаа туршид болон зодог тайлсныхаа дараа 2024 он хүртэлх хугацаанд тухайн тамирчны олсон орлогыг инфляцын түвшинтэй уялдуулан тооцжээ.  

Связанные новости