“Бишрэлт металл” хожигдож, “Хасын хүлэгүүд” эхний тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-30 11:54:16

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн хэсгийн шатны ээлжит тоглолт Тайванийн Тайпэй хотод өчигдөр эхэлээ.


Монголын лигийн хоёр баг оролцож байгаа тус тэмцээнд өчигдөр “Бишрэлт Металл” хэсгийн гурав дахь тоглолтдоо хожигдов. Тэдний ээлжит өрсөлдөгч нь Тайванийн лигийн дэд аварга “Таоюань Пайлотс” бөгөөд “Металл” сүүлийн зочлон тоглотдоо 105:66-аар хожигдсон байна. Ингэснээр нэг хожил, хоёр хожигдолтой болов. Тоглолтын онооны гол зөрүү нэг болон гуравдугаар үед гарсан бөгөөд тус багийн хоёр тоглогч оноо болон самбарын 10-аас дээш үзүүлэлтээр багаа тэргүүлэв. Тэгвэл "Металл"-аас Байрон Уэсли 19 оноо, гурван самбартай тоглолтыг дуусгасан бол Аззаяагийн Батхуяг 12 оноогоор багтаа дэмжлэг үзүүлжээ. 


Тэгвэл Монголын лигийн найман удаагийн аварга “Хасын хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн анхны тоглолтоо Тайванийн аварга “Нью Тайпэй Кингз” багтай өнөөдөр хийнэ. Уг тоглолт 20:00 цагаас болох юм.  

Связанные новости