Балбын газарчин Эверестийн оргилд 31 дэх удаагаа гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-27 15:27:40

КАТМАНДУ, 2025 оны тавдугаар сарын 27 /Xinhua/. Балбын газарчин /шерпа/ Ками Рита өнөө өглөө Эвересийн оргилд гарснаар дэлхийн хамгийн өндөр ууланд 31 дэх удаагаа авирч шинэ дээд амжилт тогтоожээ. 


Өдгөө 55 настай К.Рита орон нутгийн цагаар өглөөний 4 цагийн орчимд 8848.86 м өндөр уулын оргилд гарсан байна. “Seven Summit Treks” компанийн менежер Чан Дава шерпагийн Синьхуа агентлагт мэдээлснээр, К.Рита 31 дэх удаагаа оргилд гарах үед цаг агаар тогтвортой байжээ.


2023 оны ба 2024 оны хаврын авиралтын улирлын хугацаанд К.Рита тус бүр хоёр удаа оргилд гарсан юм. Харин энэ жил хоёр дахь удаагаа авирах бодолгүй байна. Тэрбээр 1994 оны тавдугаар сард анх Балба, Хятадын хил дээр орших Эверестийн оргилд гарч байв.


Дөрөвдүгээр сард эхэлж, тавдугаар сард үргэлжилдэг хаврын авиралтын улиралд авиралт хийх зөвшөөрлийг Балбын эрх баригчид  57 улсын 468 уулчинд олгосон байна. 




Связанные новости