БУЛГАН: Монголын Хүүхдийн спортын их наадмаас 20 медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VIII их наадмын шигшээ тэмцээнийг 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус наадамд Булган аймгийн 143 тамирчин, спортын 15 төрлөөр оролцож багийн дүнгээр XI байрт шалгарч, 2 алтан медаль 2, 13 мөнгөн медаль, 5 хүрэл медаль нийт 20 медаль хүртсэн байна.
Самбо бөхийн спортын төрлөөр: Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир, Спортын мастер Ц.Баттулга дасгалжуулагчтай баг тамирчид: Б.Бат-Өлзий 79 кг жинд алтан медаль, Т.Оюунгэрэл 44 кг жинд алтан медаль, Ч.Хажидсүрэнмаа 54 кг жинд хүрэл медаль,
Модон барилдааны төрлөөр: О.Сугардаваа дасгалжуулагчтай Л.Чимэгсүрэн 70 кг мөнгөн медаль, Ц.Базаррагчаа 65 кг хүрэл медаль,
Байт харвааны төрлөөр:Т.Цогтбаяр дасгалжуулагчтай (Хөвгүүд) Б.Билгүдэй, О.Мөнгөлдэй, У.Золбоо нар мөнгөн медаль, “Mix харваа”-нд М.Уранбилэг, Б.Билгүүдэй нар мөнгөн медаль, (Охид)-ын багийн харваанд шагналт IV байр тус тус эзэлж, багийн дүнгээр III байр хүрэл медаль,
Волейболын спортын төрлөөр: А.Ханддорж дасгалжуулагчтай Булган аймгийн волейболын охидын шигшээ багийн тамирчид IV байр, Спортын мастер
Буудлага спортын төрлөөр: Г.Ганхуяг дасгалжуулагчтай баг тамирчид: Хийн урт бууны охидын төрөлд: Спортын мастер Эрдэнэсайханы Энххүслэн мөнгөн медаль, Хийн урт бууны хөвгүүдийн төрөлд: Спортын мастер Гантөгсийн Содбилэг мөнгөн медаль,
Боксын спортын төрлөөр: Спортын мастер Д.Мөнхболд дасгалжуулагчтай багийн тамирчин Г.Халиун 44 кг жинд мөнгөн медаль,
Хөнгөн атлетикийн төрлөөр: 100 метрийн гүйлт С.Мягмаржаргал (Булган сумын I сургууль) хүрэл медаль, 4х400 метрийн буухиа гүйлт охидын баг Э.Ганцэцэг (Булган сумын I сургууль) , С.Мягмаржаргал (Булган сумын I сургууль), Б.Сэрчмаа (Гурванбулаг сум), М.Мөнхсоёл (Булган сумын I сургууль) II байр мөнгөн медаль тус тус хүртсэн байна.