Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-14 17:09:28

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанский тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, чанаржуулах, тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын асуудлыг эрхлэх, дэмжлэг үзүүлэх зөвлөх ажиллуулах талаар санал солилцов. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудад түшиглэсэн ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын тоног төхөөрөмж үйлдвэрлэх болон тоног төхөөрөмжийн бие даасан байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой төслийг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Унгарын Элчин сайдын яамнаас дээрх төслийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжлан, хамтран ажиллах саналыг ойрын хугацаанд хүргүүлэхээр болов.

 

Связанные новости